Орон нутгийн өмчит ууган Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захиралаар нь Ж.Доржсүрэн томилогджээ.
Өрх бүрд, иргэн бүрд өгөөж буянаа хайрласаар өнөөг хүрсэн ууган уурхайг үе үеийн нутгийн залуус удирдаж орлого ашгаараа улсдаа тэргүүлэн, орон нутгийнхаа хөгжлийн тулгуур болгосоор ирсэн юм. Уурхайн дарга гэх албан тушаал нь ХК болсноос хойш гүйцэтгэх захирал гэж нэрлэгдсээр Ж.Доржсүрэн тус компанийн 12 дахь захирал болж байна.
2013 оноос хойш уул уурхайн салбарт ажиллаж ирсэн Доржсүрэнд #Уурхайчдаа манлайлан улам гялалзаж, илч дулааныг зуунаас зуунд түгээх эрхэм үйлсэд нь илүү их амжилт хүсье.