НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
НҮҮРСНИЙ ХИМИЧ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Нүүрсний шинжилгээний лабораторийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах
- Нүүрсний шинжилгээний ажлын үр дүнг үнэн зөв хийж гүйцэтгэх, боловсруулах
- ХАБЭА чиг үүргийг чандлан биелүүлэх, ажлын байрны аюулгүй байдалд хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх
- Лабораторийн стандартын арга аргачлал, зааврын дагуу тоног төхөөрөмжтэй ажиллах
- Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Химич болон нүүрсний химич мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
- Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
- Бүтээлч сэтгэлгээ, ажлын болоод хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний зохих мэдлэгтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Ажлын ачаалал даах чадвартай
- Шинжилгээний үр дүнд анализ хийх чадвартай байх
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
- Нүүрсний лабораторид сорилт туршилтын чиглэлээр ажиллаж байсан
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой,
- Урлаг спортоор хичээллэдэг бол давуу талтай.