card

Нийгмийн хариуцлага

ТАВАНТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН ХЭМЖЭЭНД АНХНЫ АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТЫН СТАНЦ СУУРИЛУУЛЛАА

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг сайжруулах, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахад мэдээллийн бааз суурь болох зорилгоор Тавантолгойн бүлэг ордын хэмжээнд 15 үзүүлэлтээр орчны агаарын чанарын хяналт шинжилгээг хийж, статистик тоон үзүүлэлтээр хянах, датаг бүрдүүлэх боломжтой анхны агаарын чанарын хяналтын станцыг Цогтцэций сум болон уурхайн кемпэд суурьлуулж ашиглалтад орууллаа.